Шуурхай мэдээлэл
Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байнаУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байна

Ирэх намар гэхэд дотооддоо хагас коксожсон нүүрс үйлдвэрлэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр Дорноговь аймгийн “Алтанширээт үйлдвэрлэл технологийн парк”-ийн нүүрс угааж, баяжуулах үйлдвэр, коксын

Ирэх намар гэхэд дотооддоо хагас коксожсон нүүрс үйлдвэрлэнэ

О.Болор-ЭрдэнэО.Болор-Эрдэнэ

Хуваалцах
Төрийн банк

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр Дорноговь аймгийн “Алтанширээт үйлдвэрлэл технологийн парк”-ийн нүүрс угааж, баяжуулах үйлдвэр, коксын үйлдвэрийн төсөлтэй танилцаж байна.

Энэ үеэрээ тэрээр “Ирэх жилийн өвлийн улиралд Улаанбаатар хот дотооддоо үйлдвэрлэсэн хагас коксожсон нүүрсийг худалдаанд гарга гэдгийг Ерөнхий сайд нийслэлд үүрэг болгосон. Цаашид хагас коксожсон нүүрсийг Улаанбаатар хот гэлтгүй хөдөө орон нутагт ч хэрэглэх ёстой. Бүгд нэг зэрэг дулаан, цахилгааны станцад холбогдох боломжгүй учраас хагас коксожсон нүүрсний үйлдвэрийг нэн тэргүүнд эрчимжүүлэх шаардлагатай. Хамгийн багаар тооцоолоход ирэх жил 300-350 мянган тонн хагас коксожсон нүүрсийг авах тооцоог гаргасан. Хагас коксожсон нүүрсийг хэрэглэснээс хойш Улаанбаатар хотын агаарын бохирдол 30 гаруй хувиар буурсан. Нэгдүгээр сарын 15-наас Жайка олон улсын байгууллагын мэргэжилтнүүд ирж, агаарын бохирдлын дүн шинжилгээг хийнэ. Үүний дараа шинжээчид гарсан үр дүнг олон нийтэд танилцуулна.

Нийслэлийн хувьд жилээс жилд нүүрсний хэрэглээ нь багасах учраас  үйлдвэрт мөнгө босгож, хөрөнгө оруулахаас илүүтэй ашиглалтад орсон үйлдвэр технологийн парктай гэрээ байгуулах нь хамгийн зөв шийдэл гэж харж байгаа. Бидний урьдчилан гаргасан тооцоогоор импортоос нүүрс авснаас дотоодоос нүүрс авах нь нэг дахин хямд төсөр тусах юм билээ. Алтанширээт паркт хагас коксожсон нүүрс үйлдвэрлэвэл бид бүтээгдэхүүнийг худалдан авч, тээрэмдэж, барьцалдуулагч хольж, савлана. Цаг  хугацааны хувьд тулгуу байгаа. Технологийн туршилт амжилттай болж, ТЭЗҮ батлагдвал бид зохих хууль журмын дагуу харьцуулсан сонгон шалгаруулалтыг хийнэ.  Энэ компаниас гадна ТЭЗҮ-гээ гаргасан хоёр үйлдвэр байгаа. Үнийн саналыг хамгийн бага өгсөн компанитай гэрээ хийнэ. Багануурын уурхайг түшиглэн “Эрдэнэс тавантолгой” ХК техник эдийн засгийн үндэслэл гаргасан. Уурхайн дээжүүд БНХАУ-ын лабораториудад шинжилгээнд орж, Багануурын нүүрсний уурхайгаас хагас коксожсон нүүрс үйлдвэрлэх бүрэн боломжтой гэж үзсэн. Ирэх 9 сар гэхэд дотооддоо хагас коксжсон нүүрс үйлдвэрлэнэ. НИТХ-аас оны өмнө 275 тэрбум төгрөгийн бонд гаргахаар шийдвэрлэсэн. Тус бондын 70 хувиар “ТЭЦ-5”-ийг санхүүжүүлнэ. Үлдсэн хөрөнгөөр хагас коксжсон түлшний үйлдвэрлэнэ" гэв.

Хуваалцах