Шуурхай мэдээлэл
Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байнаУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байна

Төрийн байгууллагын коридорт орогнож, залилах гэмт хэрэг үйлддэг этгээдийг баривчиллаа

Төрийн байгууллагын коридорт нууцаар оргнож, өөрийгөө тус байгууллагын ажилтан мэтээр бусдад итгүүлэн залилах гэмт хэрэг үйлддэг байсан этгээдийг Цагдаагийн байгууллагаас илрүүлэн

Төрийн байгууллагын коридорт орогнож, залилах гэмт хэрэг үйлддэг этгээдийг баривчиллаа

Admin

Хуваалцах
Төрийн банк

Төрийн байгууллагын коридорт нууцаар оргнож, өөрийгөө тус байгууллагын ажилтан мэтээр бусдад итгүүлэн залилах гэмт хэрэг үйлддэг байсан этгээдийг Цагдаагийн байгууллагаас илрүүлэн баривчилсан байна.

Тухайн этгээд өмнө нь ажиллаж байсан төрийн байгууллагынхаа коридорт нууцаар орогнож, өөрийгөө тус байгууллагад "Аудитор"-оор ажилладаг хэмээн бусдад танилцуулдаг байжээ. Зохиомол байдлыг зориудаар бий болгохын тулд бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, "Гадаадын хөрөнгө оруулалттай, тусгай нөхцөлтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулж өгнө" хэмээн иргэдийг төөрөгдүүлдэг байжээ.

Цагдаагийн байгууллагын тогтоосноор, иргэн С нь:

  • Бусдыг залилан 90 сая төгрөгийн бодит хохирол учруулсан.

  • Мөн иргэдээс байрны урьдчилгаа хэмээн 300 сая төгрөг авахаар тохиролцсон байсныг Эрүүгийн цагдаагийн албаны ажилтнууд илрүүлэн, үйлдэл дээр нь баривчилсан байна.

Цагдаагийн байгууллагаас иргэдийг аливаа төрлийн ашигтай санал, хөнгөлөлттэй зээл, тусламжийн мэдээлэл ирсэн тохиолдолд сайтар нягталж, шалгахыг анхааруулж байна. Мөн энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр эрчимжүүлэн ажиллаж байгаа тул гэмт хэрэг үйлдэхээс татгалзахыг санууллаа.

Хуваалцах