Бизнес эрхлэгчдийн өдөр тутмын ажил зөвхөн борлуулалт хийхээр дуусдаггүй. Борлуулалтаа хянах, бараагаа бүртгэх, төлбөр хүлээн авах, тайлангаа шалгах, баримт хэвлэх гээд хэд хэдэн төхөөрөмж, программ, үйлчилгээ ашиглах шаардлагатай болдог шүү дээ. Тэгвэл M банк бизнес эрхлэгчдийн өдөр тутмын хэрэгцээг илүү хялбар, уялдаатай байдлаар шийдэх, таны бизнест хэрэгтэй бүхнийг нэг дор багтаасан M business plus-г танилцуулж байна.

Төхөөрөмжөөс эхлээд бизнесийн удирдлага, төлбөр тооцоо, банкны үйлчилгээ хүртэлх бүх хэрэгцээг нэг платформд багтаасан энэхүү шийдэл нь бизнес эрхлэгчдэд өдөр тутмын ажлаа илүү хялбар зохион байгуулж, хамгийн чухал зүйлдээ буюу бизнесээ өсгөхөд илүү их цаг гаргах боломжийг бүрдүүлэх юм. Хэрэггүй төвөгтэй зүйлсийг хасаж, бизнест хэрэгтэй чухал зүйлсийг нэг дор нэгтгэсэн минимал, ухаалаг кассын системээр ажлаа ухаалгаар удирдаж, бизнесийнхээ дараагийн үе рүү шилжих алхмыг өнөөдрөөс эхлүүлээрэй.





