Шуурхай мэдээлэл
Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байнаУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байна

МОНГОЛ УЛСЫН ОЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ, ТҮЙМРИЙН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ 1.08 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА

Монгол улсын ойн нөхөн сэргээлт, түймрийн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх 1.08 сая ам.долларын төсөл батлагдлаа БНСУ-ын Сөүл хотноо болж буй Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага —

МОНГОЛ УЛСЫН ОЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ, ТҮЙМРИЙН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ 1.08 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА

Admin

Хуваалцах
Төрийн банк
Монгол улсын ойн нөхөн сэргээлт, түймрийн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх 1.08 сая ам.долларын төсөл батлагдлаа 
БНСУ-ын Сөүл хотноо болж буй Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага — AFoCO-гийн Ассамблейн XV чуулганаар “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ойн нөхөн сэргээлт, түймрийн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, нүүрстөрөгчийн зах зээлийн бэлэн байдлыг хангах төв байгуулах” төслийг 1.08 сая ам.долларын нийт төсөвтэйгөөр баталлаа.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга О.Буяннэмэхээр ахлуулсан төлөөлөгчид тус чуулганд оролцож, Монгол Улсын ойн салбарын тэргүүлэх хэрэгцээ, хамтын ажиллагааны чиглэл, төслийн хэрэгжилтийг дэмжихэд байр сууриа илэрхийлэв.
Төсөл нь доройтсон болон түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх, мод үржүүлэг, сургалтын төвийг хөгжүүлэх, түймрээс урьдчилан сэргийлэх чадавхыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ойн нүүрстөрөгчийн тооцоолол, мониторингийн суурийг бэхжүүлэхэд чиглэнэ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг урт хугацааны нөхөн сэргээлт, ойн хамгаалал, олон улсын хамтын ажиллагаатай уялдуулах бодит алхам боллоо.
Хуваалцах
МОНГОЛ УЛСЫН ОЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ, ТҮЙМРИЙН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ 1.08 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА | Баримттай, тэнцвэртэй, тууштай