Шуурхай мэдээлэл
2026 оны арваннэгдүгээр сарын 19-26-ны өдрүүдэд 169 иргэнд ЭМД-ын сангаас 151,9 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгов.УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхлэх гэж байна. Нийслэлээс хатуу түлшний чанар, халаалтын зуухны аюулгүй ажиллагаа, түлшний хэрэглээг тогтмол хянахаар болжээ."Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэХоёр монгол оюутны таван жилийн тэмцэл БНСУ-ын хуульд өөрчлөлт оруулах түүхэн шийдвэрт хүрлээ2026 оны арваннэгдүгээр сарын 19-26-ны өдрүүдэд 169 иргэнд ЭМД-ын сангаас 151,9 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгов.УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхлэх гэж байна. Нийслэлээс хатуу түлшний чанар, халаалтын зуухны аюулгүй ажиллагаа, түлшний хэрэглээг тогтмол хянахаар болжээ."Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэХоёр монгол оюутны таван жилийн тэмцэл БНСУ-ын хуульд өөрчлөлт оруулах түүхэн шийдвэрт хүрлээ

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОРОО, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН АСУУДЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА

Нийслэлийн 9 дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсүүдийг газрын статустай болгоход анхаарах Хөгжлийн нийгмийн ажилтнуудыг гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл дээр ажиллуулах

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОРОО, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН АСУУДЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА

Ө. Тэлмэн

Хуваалцах
Төрийн банк

Өнөөдөр ХГБХХЕГ болон харьяа дүүргийн ХГБХХХ-ийн удирдлагууд НИТХ-ын Хүний хөгжлийн хороо, Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хамтран зохион байгуулсан хүүхдийн хөгжил, хамгааллын салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх уулзалтад оролцлоо.

ХГБХХЕГ-ын Хүүхэд, гэр бүлийн хамгааллын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Л.Бадамцэцэг Нийслэл дэх хүүхэд, гэр бүлийн тулгамдсан асуудлыг танилцуулж, хамтран ажиллах дараах санал, чиглэлүүдийг илэрхийлэв.

Нийслэлийн 9 дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсүүдийг газрын статустай болгоход анхаарах

Хөгжлийн нийгмийн ажилтнуудыг гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл дээр ажиллуулах

Нийгмийн ажилтнуудын аюулгүй байдлын хамгаалалтын үүднээс дектафон, бусад бие хамгаалах хэрэгслээр хангах

Гэр бүлд зөвлөгөө өгөх төвийн үйлчилгээг орон нутгаас санхүүжүүлэх

Хамтарсан багт үйл ажиллагааны санхүүжилт олгох, засаг дарга нарыг үүрэгжүүлэх

Сонгинохайрхан дүүрэгт хүүхдийн ордон байгуулах, Хан-уул дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, түр хамгаалах байрыг ашиглалтад оруулах

Хороо бүрт хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээ бий болгох

Дүүргүүдийн Түр хамгаалах байрны засварын төсвийг шийдүүлэх

Дүүргүүдийг автомашинаар хангах

Налайх дүүргийн ХГБХХХ-ийн барилгын дулаалгад засвар үйлчилгээний зардал нэмж тусгах

Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны санхүүжилтийг шийдэх

Хэлтсүүдийг өөрийн гэсэн байртай болгоход дэмжлэг үзүүлэх /Сүхбаатар, Багахангай, Багануур/

Орон сууц барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын бүрэлдэхүүнд хүүхдийн эрхийн улсын байцаагчийг томилон ажиллуулах.

Дээрх санал, мэдээлэлд үндэслэн НИТХ-ын Хүний хөгжлийн хорооноос Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн тулгамдсан асуудлаар ирэх сарын НИТХ-д тогтоол өргөн барихаар шийдвэрлэж, өнөөдрийн мэдээллийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгч бүрд хүргэх зорилгоор дахин өргөтгөсөн хурлыг зохион байгуулахаар болов.

Мөн өнөөдөр уулзалтад хүрэлцэн ирсэн төлөөлөгчид хорооны нийгмийн ажилтнуудад шаардлагатай хамгаалах хэрэгсэл болон дүүргийн хэлтсүүдийн автомашины асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Хуваалцах
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОРОО, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН АСУУДЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА | Баримттай, тэнцвэртэй, тууштай