Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд газар чөлөөлөлтийн ажил он дамжин хэрэгжихээр байна. Тус дүүргийн 14 хорооны 9 гудамжийг нөхөн олговортойгоор чөлөөлсөн бол сүүлд гэрээ байгуулсан 15 айлын нөхөн олговор олгогдоогүй байгаа аж. Энэ талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар “Төслийн хүрээнд нийт 358 нэгж талбай чөлөөлөхөөр тусгасан. Үүнээс одоогийн байдлаар 96 нэгж талбайг нөхөн олговор өгч чөлөөсөн. Одоогийн байдлаар гэрээ байгуулсан 15 иргэн байна. Үүний нөхөн олговорт 3.4 тэрбум төгрөг олгоно. Гэхдээ төсвийн тодотголтой холбоотой нөхөн олговор олгох захирамж гараагүй байсан. Үлдсэн газрыг чөлөөлөх ажил он дамжиж хэрэгжиж энэ төсөл дуусна” гэлээ.
Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд газар чөлөөлөхөөр гэрээлсэн 15 иргэний нөхөн олговор олгогдоогүй байна
Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд газар чөлөөлөлтийн ажил он дамжин хэрэгжихээр байна. Тус дүүргийн 14 хорооны 9 гудамжийг нөхөн олговортойгоор чөлөөлсөн бол сүүлд гэрээ байгуулсан 15 айлын нөхөн олговор олгогдоогүй байгаа аж.


