• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Б.Баатарт 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ

Б.Баатарт 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ

“Херо энтертайнмент”-ын үүсгэн байгуулагч, найруулагч Б.Баатарт холбогдох эрүүгийн хэрэгт шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн тухай албан ёсны мэдээлэл гарлаа.

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Б.Баатарыг зохиомол ажиллагаа явуулж, нийгмийн хуваагдал болон олон нийтийн санаа бодлын туйлшралыг бий болгох, хүмүүсийг үзэл бодлоор нь өөр хооронд нь дайсагнуулах, эвдрэлцүүлэх үйлдлийг зохион байгуулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Б.Баатарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд хүлээн авахаас татгалзжээ. Анхан шатны шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокуророос гомдол гаргасныг Ерөнхий шүүгч хянасан байна. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн үгүйсгэсэн талаарх дүгнэлтийг хуульд нийцүүлэн хийгээгүй гэж Ерөнхий шүүгч үзжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Баатар нь гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл цугласан гэж үзэж прокурорын гомдлыг хүлээн авсан байна. Үүний дагуу Б.Баатарт 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.