Шуурхай мэдээлэл
Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байнаУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байна

Дарханы дулааны цахилгаан станцын гэмтлийг арилгаж, хэвийн горимд шилжүүлэв

2026 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 20:55 цагт Дарханы Дулааны цахилгаан станц (ДДЦС) ТӨХК-ийн генераторын хуваарилах байгууламжийн ГРУ-6.3 кВ-ын Р4,5Ф ажлын тэжээлийн вакуум та

Дарханы дулааны цахилгаан станцын гэмтлийг арилгаж, хэвийн горимд шилжүүлэв

Admin

Хуваалцах
Төрийн банк

2026 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 20:55 цагт Дарханы Дулааны цахилгаан станц (ДДЦС) ТӨХК-ийн генераторын хуваарилах байгууламжийн ГРУ-6.3 кВ-ын Р4,5Ф ажлын тэжээлийн вакуум таслуурт гэмтэл гарч, шөнийн хамгаалалт ажилласны улмаас станц бүрэн зогссон үйл явдал тохиосон. 

Энэ үйл явцын нөхцөл шалтгаан, үнэлэлт дүгнэлттэй холбогдуулан Эрчим хүчний сайд Б.Найдалаа тэргүүтэй ажлын хэсэг уг станцад газар дээр нь  ажиллаж байна.  
ДДЦС ТӨХК-ийн мэргэжилтнүүд тухайн нөхцөл байдалд станцын дотоод хэрэгцээний цахилгаан хангамжийг үе шаттай сэргээж, зуух, турбины тоноглолуудыг ажиллуулан, дулааны шугамын усны эргэлтийг эхлүүлжээ. Улмаар 10 дугаар сарын 30-ны өдрийн 07:46 цагт станц 32 МВт-ын ачаалалтай ажиллаж, дулааны сүлжээний усны температурыг 70°C хүртэл нэмэгдүүлэн хэвийн ажиллагааг хангасан байна. 

Түүнчлэн турбин генератор №5-ын удирдлагын компьютертэй холбоотой ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж, турбины дөрөвдүгээр холхивчийн температур өндөр байсантай холбогдуулан үзлэг, хөргөлтийн арга хэмжээ авснаар 11 дүгээр сарын 1-ний өдрийн 03:49 цагт станцыг нэгдсэн сүлжээнд холбож, №7, 9 дүгээр зуухыг уурын шугамд залгаснаар хэвийн горимд шилжүүллээ. 

Урьдчилсан  байдлаар, гэмтэл гарсан вакуум таслуур нь 2007 онд суурилагдсан бөгөөд нийт 19 жил ашиглагдаж байгаа аж. Таслуурын гэмтлийн шалтгааныг тогтоохоор Эрчим хүчний яам, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК болон ДДЦС ТӨХК-ийн мэргэжлийн инженерүүд хамтран технологийн саатал доголдол бүртгэлийн төхөөрөмжийн бичлэг, реле хамгаалалтын ажиллагаанд дүн шинжилгээ хийж байна.

 

 

Хуваалцах