Шуурхай мэдээлэл
Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байнаУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байна

Залуус нэгдэж “Реформ” клуб байгуулжээ

Монгол Улсад шинэчлэл шаардлагатай байгаа ч юуг, хэрхэн өөрчлөх талаар бодит санал, шийдэл дутмаг байна гэж үзсэн хэсэг залуус нэгдэн “Реформ” клуб байгуулж, өнгөрсөн бямба гарагт

Залуус нэгдэж “Реформ” клуб байгуулжээ

Admin

Хуваалцах
Төрийн банк

Монгол Улсад шинэчлэл шаардлагатай байгаа ч юуг, хэрхэн өөрчлөх талаар бодит санал, шийдэл дутмаг байна гэж үзсэн хэсэг залуус нэгдэн “Реформ” клуб байгуулж, өнгөрсөн бямба гарагт анхны уулзалтаа хийжээ. 

 

Тус клубийнхэн өнөөгийн улс төр, нийгмийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийх, шинэчлэлийн гарц гаргалгааг хамтдаа эрэлхийлэх зорилгоор нэгдсэн байна. Тэдний үзэж буйгаар намуудын доторх явцуу ашиг сонирхлын бүлгүүд төрийн тогтолцооны үр нөлөөг сулруулж, нийгмийн туйлшрал, авлига, хүнд суртал, шударга бус байдал иргэдийн бухимдлыг улам нэмэгдүүлж буй аж. 

 

Энэ бүхний үр дагаврыг иргэд, тэр дундаа ирээдүй хойч үе үүрэх ёсгүй хэмээн клубийг санаачлагчид үзэж байгаа бөгөөд асуудлыг зөвхөн шүүмжлэхээс илүү шийдэл боловсруулахад анхаарах цаг болсон гэж онцолсон байна. 

 

Анхны уулзалтаар нийгэм, улс төр, эдийн засаг, намын тогтолцооны шинэчлэлээс гадна боловсрол, эрүүл мэнд, технологийн салбарын асуудлыг хэлэлцэж, салбар бүрийн мэргэжилтнүүдийн оролцоотой бодлогын санал боловсруулах зорилтоо тодорхойлжээ. 

 

Клубийнхэн “Шинэчлэлийг бидний өмнөөс хэн ч хийхгүй. Иргэдийн оролцоо, санаачилга л өөрчлөлтийн эхлэл болно” хэмээн онцоллоо.

 

Хуваалцах