• Нүүр
  • Мэдээний өрөө
  • New York University Shanghai–д 1 тэрбум төгрөгийн тэтгэлэгтэйгээр тэнцсэн анхны Монгол сурагч Ч.Мөнхсайхан

New York University Shanghai–д 1 тэрбум төгрөгийн тэтгэлэгтэйгээр тэнцсэн анхны Монгол сурагч Ч.Мөнхсайхан

Нийт өргөдөл илгээсэн сурагчдаас 7-хон хувийг тэнцүүлдэг, олон улсын шилдэг сургуулиудын нэг New York University Shanghai-д 1 тэрбум төгрөгийн  тэтгэлэгтэй тэнцсэн Ч.Мөнхсайханы ээж Отгонцэцэгтэй ярилцлаа.
 
2020 онд би хүүгээ Америкад тэтгэлэгтэй их сургуульд сургана гэсэн том зорилготойгоор Хүмүүн сургуульд оруулсан. Тэр үед бид хоёр хоёулаа зүг чиг, арга барил, итгэл хайж байсан үе. Өнөөдөр 2025 он. Мөнхсайхан маань Дэлхийн топ сургууль  New York University Shanghai–д 100% сургалтын тэтгэлэгтэйгээр тэнцсэн анхны Монгол сурагч боллоо. Хүүгийнхээ мөрөөдөлд хүрсэн энэ мөчид би ээжийн хувьд өөртөө ч, өөрийнхөө оролцоонд ч талархаж сууж байна. Яагаад гэвэл энэ зүгээр нэг тэтгэлэг биш энэ бол таван жилийн хамтын аяллын үр дүн юм. 
 
Хүү маань анх ичимхий, өөртөө итгэлгүй хүүхэд байсан.Тэгэхэд сургууль нь түүнийг чөлөөтэй сэтгэх, өөрийгөө илэрхийлэх, бүтээлчээр сэтгэх чадвартай хүүхдүүдийн дунд оруулж, турших боломж бүрийг нь нээж өгсөн. Хүүхэд маань бүтээх тусмаа итгэл олж, өөрийн ертөнцийг томруулсан.
 
Харин би — эцэг эхийн хувьд яг юу хийх хэрэгтэйг энэ таван жилд анх удаа сурсан.
Их сургуулийн өргөдөл — зөвхөн хүүхдийн даалгавар биш, гэр бүлийн хамтын зам юм билээ.
 
Өргөдлийн процесс эхлэхэд би гайхсан. Эссэ бичих, CV бүрдүүлэх, сайн дурын ажил, хичээлээс гадуурхи үйл ажиллагаа, хувийн импакт үзүүлэх төсөл, шаардлагатай оноонууд авах, academic research, сургуулиа судлах гээд хүүд маань гадаад өргөдөл бол бүрэн цагийн ажил байлаа.
 
Харин Хүмүүн сургууль бидэнд эрт эхлэх, time management -д сурагчдыг сургах, ачааллыг даах mindset, Эцэг эхчүүдийн Их сургуулийн өргөдлийн зөвлөгч болгон бэлдэх сургалтууд орж, 12-р ангийн хүүхдүүдийг Early decision Эртэч өргөдөл, RD өргөдлийн үеэр Bootcamp-хийлгэж гурван сарын хугацаанд зөвхөн өөрийн мөрөөдөлдөө төвлөрөх боломжийг олгосон. Багш нар нь тэдэнд зөвхөн заагаагүй — итгэсэн, ойлгосон, урам өгсөн.
 
Харин эцэг эх болох биднээс хамгийн чухал нь:
• Сонсох
• Итгэх
• Дэргэд нь байх
гэсэн гурван зүйлийг хүүгийнхээ хэрэгтэй үед хийж өгөх байлаа.
 
“Миний хүүхэд дотроо хэчнээн их ачаалалтай явж байсныг ойлгоход би жил болсон”
Хүүгээ их ярьдаг гэж боддог байсан ч College Application-ийн үеэр ямар ч их дарамт, шаналал, эргэлзээг хэлэлгүй дотроо хадгалж байсан гэдгийг мэдэрсэн.
 
Ийм үед бид хүүхдээ “том болсон” гэж андуураад орхидог. Гэвч тэд яг одоо:
• Өөрийнхөө үнэ цэнийг олж харах
• Ирээдүйгээ төсөөлөх
• Айдас, мөрөөдөл хоёрынхоо хооронд эргэлдэж буй
эмзэг үе дээр зогсож байдаг юм байна.
 
 
Ээж аав та юу хийж чадах вэ?
1. Сонсож бай.
 “Яасан бэ?” гэж асуух биш, “Хэцүү байгаа юм уу?” гэж мэдрэх.
2. Итгэл өг.
 “Чи чадна” гэдэг үгийг хүүхэд тань хичнээн ч удаа сонсоогүй байж болно. Бид өгч болно.
3. Хамт бай.
 Аяга хоол, нэг тэврэлт, тайван дуу хоолой — энэ бол хамгийн үнэ цэнтэй дэмжлэг.
 
Хүмүүн сургуулийн College Prep бол зөвхөн хүүхдэд биш — эцэг эхэд ч зориулсан хөтөлбөр мөн, биднийг хүүхдүүдээсээ хэрхэн Зөв асуулт асууж зорилгыг сонсох, өөрийгөө олох аяллаа хийж явах үед Дурсамжуудыг сануулан хамт аялуулах байсан.
 
Миний амжилтын гол зүйл бол:
• Сургуулиа сонгохдоо “багш” биш “хамтрагч” хайсан
• Хүүхдээ бэлтгэхийн хажуугаар өөрийгөө ч давхар бэлдсэн
• Ээж хүний ухаарал, сэтгэлээ энэ аялалд зориулсан.
Хүмүүн сургууль бидэнд зөвхөн мэдлэг өгсөнгүй.
Биднийг хамтдаа мөрөөддөг, итгэдэг, бүтээдэг баг болгож өгсөн.
 
Энэ амжилт бол зөвхөн миний хүүгийнх биш.
Манай гэр бүлийнх.
Бас сургууль, багш, дэмжигчдийнх.
 
Харин та дараагийн NYU тэтгэлгийн эцэг эх байж болно.
Эхэл, итгэ, хамт бай.
Бусад нь ирнэ.