Шуурхай мэдээлэл
Нийслэл цахилгаан, дулаан, цэвэр болон бохир усны шугам сүлжээнд 171.4 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгажээ. МИАТ "Өгөөдэй хаан" шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа.ХХААХҮ-ийн дэд сайд асан Ж.Саулед Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цол хүртээхээр болжээУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаНийслэл цахилгаан, дулаан, цэвэр болон бохир усны шугам сүлжээнд 171.4 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгажээ. МИАТ "Өгөөдэй хаан" шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа.ХХААХҮ-ийн дэд сайд асан Ж.Саулед Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цол хүртээхээр болжээУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байна

БАРИЛГЫН САЛБАРТ БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ, ДЭВШИЛТЭТ THERMOCURE ТЕХНОЛОГИЙГ НУТАГШУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Гэрэлт Тамара ХХК-ийн захирал Б.Олзцэцэг, Бүгд Найрамдах Солонгос Улсын PINECO Co., Ltd компанийн гүйцэтгэх захирал Пак Жүн Ү, төслийн багийн ахлах Ким Чан Жү нар цаашдын хамтын аж

БАРИЛГЫН САЛБАРТ БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ, ДЭВШИЛТЭТ THERMOCURE ТЕХНОЛОГИЙГ НУТАГШУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Ө. Тэлмэн

Хуваалцах
Төрийн банк

Гэрэлт Тамара ХХК-ийн захирал Б.Олзцэцэг, Бүгд Найрамдах Солонгос Улсын PINECO Co., Ltd компанийн гүйцэтгэх захирал Пак Жүн Ү, төслийн багийн ахлах Ким Чан Жү нар цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын барилгын салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлэх асуудлаар уулзалт хийлээ. Гэрэлт Тамара ХХК нь БНСУ-ын PINECO Co., Ltd компанитай хамтран Монгол Улсын барилгын салбарт шинэ, байгальд ээлтэй техник, технологи, шийдлийг нэвтрүүлэх зорилгоор ThermoCure технологийг эх орондоо нутагшуулах чиглэлээр ажиллаж байна. Энэ хүрээнд технологийн үр дүнг тодорхойлох туршилт, судалгааны ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж, барилгын салбарын инженер, техникийн ажилтнуудад зориулсан сургалтуудыг зохион байгуулсан билээ. ThermoCure технологи нь БНСУ-ын PINECO компанийн хөгжүүлсэн, хүйтэн нөхцөлд бетон бэхжихэд шаардлагатай дулааны горимыг хангах халаалттай бэхжүүлэлтийн систем юм. Энэхүү технологи нь өвлийн улиралд бетон цутгалтын чанар, бэхжилтийг сайжруулахын зэрэгцээ эрчим хүчний хэрэглээ болон нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад чиглэдэг. Уулзалтаар ThermoCure технологийн туршилт, нэвтрүүлэлтийн явц, цаашдын хэрэгжилт, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцож, Монгол Улсын барилгын салбарт байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хэлэлцлээ.

Хуваалцах