Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх болсон шийдвэртэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
ЕТГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригийн онцолсноор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд удаа дараа ямар ч баримт нотолгоогүй, худал гүжирдлэг мэдээллийг өгч ирсэн нь ард түмний төлөөлөл болох төрийн институцийн нэр төрд халдах, улмаар улс орны асуудал болон хувирч байгаа гэв.
“Арчилсан, эрх зүйт төрийг дээдэлдэг улс оронд хуулийн өмнө бүгд ижил тэгш байх ёстой гэдэг зарчмын үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч ажлаа өгч байгаад нэр төрсөө сэргээлгэнэ” хэмээн тэрбээр тэмдэглэв.
Сэтгүүлчийн зүгээс Ерөнхийлөгч дахин нэр дэвших боломжтой эсэх болон зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа нь дууссан эсэх талаар тодруулахад Ц.Ганзориг дараах хариуг өглөө:
-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын Их Хурлын чуулганы индэр дээрээс “Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй” гэдгээ хатуу мэдэгдсэн.
-
Энэ нь ганцхан хүний асуудал бус, улс орны болон төрийн тэргүүний дипломат бодлого, гадаад харилцаатай холбоотой олон нийтийн анхаарлыг татсан асуудал тул цэг тавих ёстой гэж үзжээ.
Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох болон дараагийн шийдвэрийг гаргах хуулийн хуваарь тодорхой байна:
-
Маргааш (Пүрэв гарагт): Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар асуудлыг хэлэлцэнэ.
-
Баасан гарагт: Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар орж, олонхын саналаар эцэслэн шийдвэрлэнэ.
-
Ингэснээр Үндсэн хуулийн заалтын дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга бүрэн утгаар нь хавсарч гүйцэтгэх юм.
Ц.Ганзориг мэдээллийнхээ төгсгөлд төрийн албан тушаалтан болон төрийн тэргүүний гаргасан шийдвэрүүд үнэн зөв байж, аливаа гүтгэлэг гүжирдлэгт хуулийн хүрээнд цэг тавьж, цаашид улс орны эрх ашиг, хуулийн өмнө бүгд тэгш байх зарчмыг хатуу баримтлах ёстойг онцлон тэмдэглэлээ.


