Шуурхай мэдээлэл
Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байнаУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байна

Ч.Ундрам: Газраа өгөөрд хохирсон иргэдэд төрөөс орон сууц олгохоор боллоо

Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтөд хохирсон иргэдийг төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцжуулалтын төслийн орон сууцнаас олгохоор боллоо. УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 202

Ч.Ундрам: Газраа өгөөрд хохирсон иргэдэд төрөөс орон сууц олгохоор боллоо

Admin

Хуваалцах
Төрийн банк

Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтөд хохирсон иргэдийг төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцжуулалтын төслийн орон сууцнаас олгохоор боллоо. 

УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 2026 оны 4 дүгээр сараас хэлэлцэгдэн, ажлын хэсэг байгуулагдан хэлэлцэж байсан орон сууц захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн асуудлаар миний бие анхаарал тавин ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Хууль зүйн сайд Тэмүүлэн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нартай ярилцсаны дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн нааштай шийдвэр гарлаа. 

Нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамрагдан газраа чөлөөлсөн боловч орон сууцаар хангагдаагүй газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор тэдгээр иргэдэд төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцжуулалтын төслийн хүрээнд баригдсан орон сууцаас олгох үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах ажлыг ХББОССайд Э.Бат-Амгалан, Нийслэлийн ЗД Б.Пүрэвдагва нарт даалгасан байна.

Уг асуудалд нааштай хандаж анхаарал тавин ажилласан МУ-ын ЕСайд Н.Учрал, ХЗСайд Тэмүүлэн, ХББОССайд Э.Бат-Амгалан нарт талархал илэрхийлье.

Хуваалцах