Баяндэлгэр суманд гал гарч, 7 га талбай өртжээ

Төв аймаг, Баяндэлгэр сум Байдлаг багийн “Хөндлөн булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140 км, сумын төвөөс хойд зүгт 50 км, Багануур дүүргээс хойд зүгт 43 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10-р сарын 06-ны өдрийн 18:11 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчид  очиж, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 20:16 цагт цурамд оруулж, 22:45 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар 7 га талбай өртжээ.