Шуурхай мэдээлэл
2026 оны арваннэгдүгээр сарын 19-26-ны өдрүүдэд 169 иргэнд ЭМД-ын сангаас 151,9 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгов.УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхлэх гэж байна. Нийслэлээс хатуу түлшний чанар, халаалтын зуухны аюулгүй ажиллагаа, түлшний хэрэглээг тогтмол хянахаар болжээ."Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэХоёр монгол оюутны таван жилийн тэмцэл БНСУ-ын хуульд өөрчлөлт оруулах түүхэн шийдвэрт хүрлээ2026 оны арваннэгдүгээр сарын 19-26-ны өдрүүдэд 169 иргэнд ЭМД-ын сангаас 151,9 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгов.УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхлэх гэж байна. Нийслэлээс хатуу түлшний чанар, халаалтын зуухны аюулгүй ажиллагаа, түлшний хэрэглээг тогтмол хянахаар болжээ."Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэХоёр монгол оюутны таван жилийн тэмцэл БНСУ-ын хуульд өөрчлөлт оруулах түүхэн шийдвэрт хүрлээ

СУРГУУЛИЙН ОРЧНЫ ЭРҮҮЛ АХУЙ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Хүүхэд багачуудын сурч мэдэх, хөгжих аюулгүй орчныг бүрдүүлэх, эрүүл ахуйн стандартыг дээшлүүлэх зорилгоор "Сургуулийн орчны эрүүл ахуй, аюулгүй байдлын тухай хууль"-ийн тө

СУРГУУЛИЙН ОРЧНЫ ЭРҮҮЛ АХУЙ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

О.Болор-ЭрдэнэО.Болор-Эрдэнэ

Хуваалцах
Төрийн банк

Хүүхэд багачуудын сурч мэдэх, хөгжих аюулгүй орчныг бүрдүүлэх, эрүүл ахуйн стандартыг дээшлүүлэх зорилгоор "Сургуулийн орчны эрүүл ахуй, аюулгүй байдлын тухай хууль"-ийн төслийг санаачлан, салбарын мэргэжилтнүүд болон холбогдох талуудыг хамруулсан хэлэлцүүлгийг Нийслэлийн 130 дугаар сургууль дээр зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн, С.Эрдэнэбат, Л.Энхнасан нар санаачлан явуулж байгаа бөгөөд сургуулийн орчин дахь эрсдэлийг бууруулах, эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох чиглэлээр санал бодлоо солилцлоо.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын хамгааллын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Л.Бадамцэцэг, Хүүхдийн эрхийн улсын байцаагч М.Отгонгэрэл, Боловсролын ерөнхий газар (БЕГ)-ын төлөөллүүд, Нийслэлийн 130 дугаар сургуулийн Хүүхэд хамгааллын баг болон орон нутгийн Хамтарсан баг-ийн гишүүд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо.

Хэлэлцүүлгээр:

1. Эрүүл ахуй, орчны аюулгүй байдлын стандарт: Сургууль, цэцэрлэгийн орчин дахь барилга байгууламж, хоол үйлдвэрлэл, ариун цэврийн байгууламж болон зам тээврийн аюулгүй байдалд нэгдсэн стандарт, хяналтын механизмыг хуульчлан тогтоох.

2. Сургуулийн хүүхэд хамгааллын систем: Сургууль дээр ажиллаж буй Хүүхэд хамгааллын баг болон Хамтарсан багийн чиг үүрэг, уялдаа холбоог сайжруулж, эрсдэлтэй нөхцөлд байгаа хүүхдүүдийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх

3. Салбар хоорондын хамтын ажиллагаа: Хууль тогтоогчид, боловсролын салбар, хүүхэд хамгааллын байгууллага болон эцэг эхчүүдийн оролцоог хангах замаар хүүхдэд ээлтэй орчныг хамтран бүрдүүлэх

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар ерөнхий боловсролын сургуулиудын аюулгүй байдлын эрсдэл буурч, хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхзүйн баталгаа улам бүр чангарах юм.

Хуулийн төслийн хэлэлцүүлэг цаашид бусад сургууль, олон нийтийн түвшинд үргэлжлэн явагдаж, олон талт саналуудыг тусгахаар төлөвлөж байна.

Хуваалцах