Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК агаарын хөлгийн парк шинэчлэлийн хүрээнд “Өгөөдэй хаан” нэртэй “Boeing 737 MAX 8” загварын шинэ хөлгөө 2026 оны 11 дүгээр сарын 24-нд АНУ-ын Сиэтл хотноо хүлээн авлаа.
”МИАТ” компани 2026 онд хүлээн авч буй энэхүү шинэ хөлгөө Их Эзэн Богд Чингис хааны гуравдугаар хүү бөгөөд Монголын эзэнт гүрний хоёр дахь их хааны нэрээр “Өгөөдэй хаан” хэмээн нэрлэжээ.
Энэхүү шинэ агаарын хөлөг нь “МИАТ” ТӨХК-ийн хоёр дахь “Boeing 737 MAX 8” загварын онгоц бөгөөд тус компани нислэгийнхээ сүлжээг өргөжүүлэх, зорчигчдын тав тухыг бүрдүүлэх, түлшний хэмнэлт, эдийн засгийн үр өгөөжийг харгалзан уг загварыг сонгосон байна.
Тухайлбал, ойрын болон дунд зайн нислэгт тохиромжтой энэхүү шинэ хөлгийг Бээжин, Сөүл, Токио болон Тайланд зэрэг чиглэлд ашиглахаар төлөвлөж байна.


