Шуурхай мэдээлэл
2026 оны арваннэгдүгээр сарын 19-26-ны өдрүүдэд 169 иргэнд ЭМД-ын сангаас 151,9 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгов.УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхлэх гэж байна. Нийслэлээс хатуу түлшний чанар, халаалтын зуухны аюулгүй ажиллагаа, түлшний хэрэглээг тогтмол хянахаар болжээ."Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэХоёр монгол оюутны таван жилийн тэмцэл БНСУ-ын хуульд өөрчлөлт оруулах түүхэн шийдвэрт хүрлээ2026 оны арваннэгдүгээр сарын 19-26-ны өдрүүдэд 169 иргэнд ЭМД-ын сангаас 151,9 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгов.УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхлэх гэж байна. Нийслэлээс хатуу түлшний чанар, халаалтын зуухны аюулгүй ажиллагаа, түлшний хэрэглээг тогтмол хянахаар болжээ."Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэХоёр монгол оюутны таван жилийн тэмцэл БНСУ-ын хуульд өөрчлөлт оруулах түүхэн шийдвэрт хүрлээ

“УБТЗ” ХНН болон "Хүүхдийг ивээх сан"-гийн хооронд санамж бичиг байгууллаа

Өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН болон "Хүүхдийг ивээх сан"-гийн хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт “УБТЗ” ХНН-ийн Нийгмийн асуудал хариу

“УБТЗ” ХНН болон "Хүүхдийг ивээх сан"-гийн хооронд санамж бичиг байгууллаа

Admin

Хуваалцах
Төрийн банк

Өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН болон "Хүүхдийг ивээх сан"-гийн хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт “УБТЗ” ХНН-ийн Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд, Хүүхдийг ивээх сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар гарын үсэг зурав. 

Санамж бичгийн хүрээнд талууд хүүхэд хамгааллын чиглэлээр урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлж, аль нэг талын санаачилгыг дэмжин, үр ашигтай, идэвх санаачилгатай ажиллах зорилт дэвшүүлж байгаа юм. Санамж бичигт зааснаар хүүхдийн эрх, хамгаалал, хөгжил, оролцооны чиглэлээр бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтэд жил бүр дүгнэлт хийж, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр соён гэгээрүүлэх, нөлөөллийн үйл ажиллагааг  зохион байгуулах, УБТЗ-ын ажилтан албан хаагч тэдний үр хүүхэд рүү чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм. “Улаанбаатар төмөр зам” ХНН нь 16 мянга гаруй ажилтантай бөгөөд нийт ажилтны 70 гаруй хувь 18-44 насны залуучууд байна.

Хуваалцах