Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 30 хоногийн дотор томилох хуультай. Өөрөөр хэлбэл ирэх долоодугаар сарын 3-ны өдрөөс өмнө шинэ Ерөнхий сайдыг томилох учиртай. Дараагийн шидэт дохиурыг атгах Ерөнхий сайд хэн болох вэ гэдэг марафон үргэлжилж байна. Ерөнхийлөгчийн зүгээс Г.Занданшатар, Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарыг зүтгүүлж байгаа гэх мэдээлэл байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хотын дарга Х.Нямбаатарыг, харин спикер Д.Амарбаясгалан С.Амарсайханы нэрийг санал болгоно гэх шум бий. Мөн Б.Жавхлан, Б.Батцэцэг, Н.Учрал нарын нэрс ч энд явж байна. Харин тэднээс өнгөрсөн хугацаанд тодруулахад, Ерөнхий сайд болох хүсэлтэй хүн алга
https://www.facebook.com/reel/626594390441605
Ж.ЭНХБАЯР: Тийм юм байхгүй
Н.УЧРАЛ: Хаана ч тийм юм яригдаагүй. Ажил алба яриад байх нь ёсзүйн хувьд зохимжгүй. Би Засгийн газрын гал тогоог хариуцаж байгаа хүн шүү дээ
Б.ЖАВХЛАН: Намайг дараагийн ЕС гэх мэт асуудалд битгий хутга
Х.НЯМБААТАР: Ерөнхий сайдад нэр дэвших бодол байхгүй, өчигдөр төрсөн өдөр гээд пиджак өмссөн чинь даргын суудалд санаархаж байна гээд шүүмжлээд байсан
Б.БАТЦЭЦЭГ: Би Ерөнхий сайд болохгүй. Бодож ч байгаагүй. Хүмүүсийг хооронд нь хагаралдуулах зорилготой мэдээлэл байх
Ч.ХҮРЭЛБААТАР: Би Ерөнхий сайд болохгүй. Дараагийн Засгийн газарт ажиллах саналыг хүлээж авахгүй. Засгийн газрын гишүүдийг УИХ-аасаа сонгосон нь дээр Хамтарсан засгийн газарт сайн ажилласан сайд байхгүй