Хейли Бибер “Rhode” брэндээ $1 тэрбумаар худалдлаа

Гурван жилийн дотор гоо сайхны ертөнцөд "цахиур хагалсан" Хейли Биберийн “Rhode” брэндийг e.l.f. Beauty 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар боллоо. 2022 онд үүсгэн байгуулсан арьс арчилгааны энэхүү брэнд TikTok-ийн “glazed donut” трендээр олны танил болж, 2024 онд 200 сая долларын борлуулалт хийсэн юм.

 e.l.f. эхний ээлжинд 800 сая долларыг бэлнээр болон хувьцаагаар төлөх бол, ирэх 3 жилд нэмэлт 200 сая долларыг “bonus”-оор гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. Мөн Хейли Бибер брэнд дээрээ бүтээлч захирлын үүрэгтэйгээр үлдэж, хөгжүүлэлт, маркетингт идэвхтэй оролцохоор болжээ. Энэхүү хэлцэл нь Rihanna, Selena Gomez, Kylie Jenner нарын брэндүүдийн амжилтыг үргэлжлүүлсэн оддын гоо сайхны “алтны үе”-ийн дараагийн томоохон жишээ болж байна.


“Rhode”-ийн бүтээгдэхүүнүүд Sephora, e-commerce сувгаар дамжин бүс нутагт албан ёсоор худалдаалагдаж эхлэх төлөвтэй. e.l.f.-ийн өргөн дистрибьюцийн стратеги нь Монгол дахь импортыг ч улам хялбарчлах боломжтой гэж салбарынхан үзэж байна.