Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт өчигдөр /2025.04.28/ ой, хээрийн түймэр гарсан. Түймрийн голомтод одоогоор ОБЕГ-ын 271 албан хаагч орон нутгийн иргэдтэй хамтран галыг цурамд оруулахаар ажиллаж байна. Тэгвэл түймэр унтраахаар ажиллаж байгаа сайн дурын иргэдийн дансанд 6.443.500 төгрөгийн хандив цуглажээ. Ийнхүү хол байгаа иргэд мөнгөн тусламж үзүүлж байгаа бол сумын иргэд түймэр унтраах ажилд онцгой байдлын албан хаагчидтай мөр зэрэгцэн зүтгэж байна.