Нийслэлийн Засаг даргын “Орчны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ зохион байгуулах тухай”, “Эзэнгүй нохой, муурыг түр байрлуулан асрамжлах газрын ашиглалтын зардлыг шийдвэрлэх тухай” захирамжын хүрээнд Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэнгүй нохой, муурыг түр байрлуулан асрамжлах газрын үйл ажиллагааг эхлүүлсэн.Уг асрамжийн газрыг НЭГ тэрбум төгрөгөөр барисан бөгөөд саяханаас үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Тухайн байранд ӨНӨӨДРИЙН байдлаар 98 нохой, 33 муурыг байршуулан мал эмнэлгийн үзлэгт хамруулан нохойн гударга, халдварт гепатит, парвовирус, параинфлюнза, липтоспироз өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад дээрх хамруулсан байна
Иргэдийн эрүүл орчны аюулгүй байдлыг хангах, эзэнгүй нохой, муурын тоог бууруулах, зорилгоор мэргэжлийн байгууллагын албан хаагчдыг хуваарийн дагуу нэгдсэн журмаар дайчлан эзэнгүй нохой, муур барих ажлыг бүсчилсэн байдлаар зохион байгуулан ажиллаж байна.