Шуурхай мэдээлэл
Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байнаУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байна

“МОНГОЛ УЛСАД ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ийн II шатны төлөвлөгөөний талаар санал солилцлоо

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Ч

“МОНГОЛ УЛСАД ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ийн II шатны төлөвлөгөөний талаар санал солилцлоо

Admin

Хуваалцах
Төрийн банк
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Чарльз Болланд тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2025.03.25) хүлээн авч уулзлаа.
 
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага нь Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл”-ийг 2019-2023 оны хооронд амжилттай хэрэгжүүлсэн.
 
Тэгвэл тус төслийн хоёрдугаар шатны үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан талууд Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэхэд салбар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хууль сахиулах, шүүх эрх мэдэл болон хариу үйлчилгээ үзүүлэгчийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, хохирогч төвтэй хандлагыг төлөвшүүлэх зэрэг олон талт арга хэмжээг ирэх 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар санал солилцлоо.
 
Уулзалтад тус Ажлын албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах хэлтсийн дарга Б.Одмандах, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Хөтөлбөрийн менежер Н.Одонтуяа, төслийн зохицуулагч С.Агьзул, төслийн мэргэжилтэн Б.Ундрахбуян нар оролцлоо.
Хуваалцах