• Нүүр
  • Мэдээний өрөө
  • "Хотын дарга асан та өвөө болчхоод эмгэн шиг битгий үглэж бай. Монголдоо ирээд мэтгэлц"

"Хотын дарга асан та өвөө болчхоод эмгэн шиг битгий үглэж бай. Монголдоо ирээд мэтгэлц"

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж хотын дарга асан Х.Нямбаатарын үйл ажиллагааг шүүмжилж, хотын захиргааны ил тод байдал, төсвийн зарцуулалт, тэр дундаа тендер болон орон сууцны дэмжлэгийн асуудлаар ноцтой байр суурь илэрхийллээ. Тэрээр хотын захиргаа мэдээллийг нуун дарагдуулж, хууль бус шийдвэр гаргаж байж болзошгүйг анхааруулаад, үүнийг олон нийтэд ил болгох ёстойг онцолсон байна.

  • Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хороонд ордог 24 ажилтанд ямар үндэслэлээр 458 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг олгосон бэ? Үүнд яагаад энгийн жолооч, үйлчилгээний ажилчид хамрагдаагүй болохыг тайлбарлах.

  •  Хотын хэмжээнд олгогдсон тендерүүд, тэдгээрийг авсан компаниудын мэдээлэл, мөн 0.7 га газар болон 7 буудлын орчим хийсэн үнэлгээ, зарцуулсан хөрөнгийн задаргааг олон нийтэд ил болгох.

  • Хэрэв эдгээр асуудлаар бодит баримт, нээлттэй мэдээлэл өгөхгүй бол авлига, албан тушаалын хэргийн шинжтэй байж болзошгүй тул хууль хяналтын байгууллагад албан ёсоор материалуудыг хүргүүлж шалгуулахаа мэдэгдсэн юм.

Төлөөлөгч О.Зундуйдорж гадаад улсад байхдаа цахимаар байр суурь илэрхийлж байхаар эх орондоо ирж, холбогдох нотлох баримтууд болон асуудлуудын хүрээнд нээлттэй мэтгэлцэхийг хотын дарга асан Х.Нямбаатарт уриаллаа.