Шуурхай мэдээлэл
Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байнаУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байна

"Томужин" сургуулийн охид төсөл боловсруулж, 22 сая гаруй төгрөгийн санхүүжилтийг босгосноор СХД-ийн 33-р хороонд нийт 20 камер суурилуулжээ

Томужин сургуулийн 11-р ангийн сурагч Б.Мөнхжин, Б.Энхжин, Б.Хулан, Н.Анударь нар ахлах ангийн сурагч байх хугацаандаа зөвхөн хичээл номдоо анхаараад зогсохгүй, нийслэлийн гэр хорооллын иргэдийн өмнө тулгамдаад буй хамгийн эмзэг асуудал болох аюулгүй орчинд амьдрах эрхийн төлөө зоригтой алхам хийжээ.

"Томужин" сургуулийн охид төсөл боловсруулж, 22 сая гаруй төгрөгийн санхүүжилтийг босгосноор СХД-ийн 33-р хороонд нийт 20 камер суурилуулжээ

Ө. Тэлмэн

Хуваалцах
Төрийн банк

Томужин сургуулийн 11-р ангийн сурагч Б.Мөнхжин, Б.Энхжин, Б.Хулан, Н.Анударь нар ахлах ангийн сурагч байх хугацаандаа зөвхөн хичээл номдоо анхаараад зогсохгүй, нийслэлийн гэр хорооллын иргэдийн өмнө тулгамдаад буй хамгийн эмзэг асуудал болох аюулгүй орчинд амьдрах эрхийн төлөө зоригтой алхам хийжээ.

Охид төслөө эхлүүлэхийн өмнө бодит нөхцөл байдлыг судлахаар Сонгинохайрхан дүүргийн суурьшлын бүсийн 5,336 иргэнээс судалгаа авчээ. Судалгааны үр дүн тэдэнд хийх ажлынх нь чиглэлийг тодорхой болгож өгсөн байна. Төсөл боловсруулж босгосон хөрөнгөөрөө тэд Сонгинохайрхан дүүргийн 33-р хорооны хамгийн эрсдэлтэй, харанхуй гудамж, бүсүүдийг сонгон нийт 20 хяналтын камер суурилуулсан байна. Энэ нь тус хорооны 600 гаруй айл өрхийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлд бодит хувь нэмэр оруулсан томоохон ажил болсон юм.

Төсөл хэрэгжсэний дараах эргэх холбоо, үнэлгээгээр судалгаанд оролцсон иргэдийн 63 хувь нь "шөнийн цагаар зорчих айдас бодитоор буурсан" хэмээн хариулсан нь охидын хичээл зүтгэл хэр зэрэг үр дүнд хүрснийг илтгэнэ.

Хуваалцах