Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын нөөц, хууль тогтоомжийн төслүүдэд өгөх санал дүгнэлтээс эхлээд улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг багтаасан 20 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Голлон хэлэлцэх асуудлууд:
-
Эрүүл мэнд ба хөдөө аж ахуй: “Биокомбинат” ТӨХК-ийн дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар мал, амьтны гоц халдварт өвчний эсрэг вакцин бэлтгэх санхүүжилт болон ямааны годрон өвчний нөхцөл байдалтай холбогдуулан малчдыг нэн тэргүүнд хохиролгүй болгох, мөн “Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслүүдийг хэлэлцэнэ.
-
Хууль тогтоомжийн төслүүдийн санал, дүгнэлт: УИХ-ын гишүүдийн санаачлан боловсруулсан Төсвийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Кибер сөрөн тэсвэрлэх тухай (Кибер аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга), Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг нэгтгэнэ.
-
Дэд бүтэц, эдийн засаг: “Хөвсгөл дулааны станц” ТӨХК-ийн их засварын санхүүжилт, мөн бүсийн хөгжлийн бодлоготой уялдуулан зарим боомтод газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь, хэмжээг ялгавартай тогтоох асуудлыг хэлэлцэх юм.
-
Гадаад хамтын ажиллагаа ба соёл: Итали Улсын Милан хотноо зохион байгуулагдах “Дэлхийн эртний өв, Афро-Евразийн орон зайн соёлын огтлолцол МЭӨ-800” үзэсгэлэнд оролцохтой холбогдуулан “Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр тусгажээ.
Түүнчлэн 2026 оны эхний хагас жилд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан болон бусад холбогдох асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.





