ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хаврын тариалалтын явцын талаар мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд үр тарианы тариалалт 13, төмс, хүнсний ногооны тариалалт 4.5-7.2 хувьтай үргэлжилж байна. Нийт агуулгаар нь харвал долоо хувьтай үргэлжилж байна. Ойрын 14 хоногтоо тариалалт жигдэрнэ гэв.
Хаврын тариалалтыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хэмжээг салбарын сайдын шийдвэрээр арилжааны банкнуудын санхүүгийн эх үүсвэрийг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн, нийт 200 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг шийдсэн. Одоогоор 521 иргэн, аж ахуйн нэгжид 87.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд 345 иргэн, аж ахуйн нэгжийн 68.87 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг арилжааны банкууд судалж байгаа аж.





