2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хонгконг-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан хууль бус үйлдлийг хяналт шалгалтаар илрүүлсэн байна.
Шалгалтын явцад дараах нөхцөл байдал тогтоогджээ:
-
Дээрх 26 иргэн нь “Би Си Эйч ресурс” ХХК-ийн нэр дээр С6 ангиллын визийн зөвшөөрөл хүссэн байна.
-
Уг визийн хүсэлт нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад уригч байгууллага нь визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдов.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6 болон холбогдох журмыг үндэслэн дараах шийдвэрийг гаргажээ:
-
Албадан гаргалт: Холбогдох иргэдийг Монгол Улсаас албадан гаргаж байна.
-
Эрх хасах: Дээрх иргэдийг 5 жилийн хугацаанд Монгол Улсад дахин орох эрхгүйгээр хязгаарлав.
-
Хуулийн байгууллагад шилжүүлэв: Уригч байгууллагын хуурамч бичиг баримт үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байна.
Гадаадын иргэн, уригч иргэн болон аж ахуйн нэгжүүдийг Монгол Улсын хууль тогтоомжийг чанд мөрдөж, аливаа хууль бус үйлдэлд оролцохгүй байхыг анхааруулж байна. Мөн төрийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байхыг онцгойлон санууллаа.





