Боловсролын сайд Л.Энх-Амгалангаас боловсролын системийн талаар тодруулж байна. Тэрбээр "Сургуульд суурилсан эрт илрүүлэг гэдэг тогтолцоог бий болгож байна. Үүнд хүүхдийг 1, 5, 9, 12-р ангид нь сургуульд суурилсан эрүүл мэндийн эрт илрүүлгийн ажлыг зохион байгуулна.
Түүнчлэн цахим хэрэглээнээс болж цэцэрлэгийн хүүхдүүдийн 70 хувь нь юм ярихгүй, хожуу хэлд орж байна Нэгдүгээр ангид хэл ярианы хөгжил маш муу орж ирж байна. Цэцэрлэгүүдэд хэл засалч ажиллуулах шаардлагатай байна. Тэгээд ярьснаа, уншсанаа ойлгож чадахгүй байна. Тиймээс англи хэл гэхээсээ илүү хэлний боловсролд зайлшгүй анхаарах хэрэгтэй байна. Залуу аав, ээжүүд хүүхдүүдтэйгээ ярьж, ном уншиж өгмөөр байна. Есдүгээр сарын 1-нээс ЕБС-иуд дээр фэйсбүүк хэрэглээг хална. Фэйсбүүкээр гэрийн даалгавар өгдөг, эцэг эхтэй харьцдагийг болиулна. Малчдын хүүхдийг 10 нас хүртлээ гэртээ байх боломжийг хангахаар судалж байна" гэлээ.





