Эрүүл мэндийн сайд Э. Батшугар эрүүл мэндийн салбарын бүх шатны эмнэлгүүдэд ашиглагдаж буй технологийн шинэчлэлийн талаар онцлон ярьсан юм. Өмнө нь эмнэлгүүд дээр иргэдийн хурууны хээг уншуулж, оношилгоо, эмчилгээний мэдээллийг бүртгэдэг байсан ч энэ системд тодорхой дутагдал байсныг тэрээр дурдлаа.
Нэг инээдтэй, намайг шок-нд оруулсан зүйл байна. Бид өмнө нь эмнэлэгт очоод хурууны хээгээ уншуулахад систем цаанаа иргэн Батшугарын хурууны хээ мөн эсэхийг Эрүүл мэндийн даатгалын сангийн мэдээлэлтэй тулгаж баталгаажуулдаг гэж боддог байлаа. Гэтэл үнэндээ тэр хуруу уншигч төхөөрөмж нь төрийн нэгдсэн 'Дан' системд огт холбогдоогүй байсан юм билээ. Тэгэхээр эмнэлэг дээр хүн ирээгүй байсан ч регистрийг нь бичээд, эмч нь өөрийнхөө хурууг уншуулаад л "Батшугарыг үзчихлээ" гээд даатгалаас мөнгө аваад байж болохоор байсан гэсэн үг.
Өмнөх системд хуруу уншигч төхөөрөмж нь тухайн иргэний мэдээллийг эрүүл мэндийн даатгалын сангийн системтэй шууд холбогдож баталгаажуулдаггүй байжээ. Үүнээс үүдэн:
-
Иргэний бүртгэлийг гараар хийх эсвэл эмч өөрөө хуруугаа уншуулах замаар хуурамч бүртгэл үүсгэх эрсдэл гардаг байсан.
-
Энэхүү дутагдалтай байдлаас болж иргэдийн дунд гомдол, шүүмжлэл багагүй гарч байсныг сайд хүлээн зөвшөөрсөн юм.
Энэ асуудлыг бүрэн шийдэж, одоогийн байдлаар хуруу уншигч төхөөрөмжийг "Дан" системтэй бүрэн холбоод байна.
Шинэчлэлийн давуу тал:
Шууд баталгаажуулалт: Иргэн хуруугаа уншуулахад тухайн мэдээлэл Эрүүл мэндийн даатгалын сан руу шууд илгээгдэж, иргэн Батшугар мөн эсэхийг таньж баталгаажуулна.
Хяналт сайжирна: Ингэснээр эмнэлгүүд дээр гардаг байсан хуурамч бүртгэл, мэдээллийг буруугаар ашиглах зэрэг зөрчлүүд бүрэн арилна гэж үзэж байна.





