АН-ын Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хуралдаан өнөөдөр Төрийн ордонд 10.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтыг жинхлэх эсэх, мөн намын таван дэд даргын сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Даваа гарагт хуралдсан Улс төрийн зөвлөлийн хурлаас УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Р.Сэддорж, П.Батчимэг нараар ҮБХ-ны хурлыг удирдуулахаар тогтсон юм.
Өмнө нь ҮБХ-ны хурлаар Ерөнхий нарийн бичгийн даргад Д.Амарбаясгалан, А.Батпүрэв нарыг намын дарга О.Цогтгэрэл нэр дэвшүүлсэн ч хуралд оролцсон гишүүдийн олонх нь дэмжээгүй тул Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох асуудлыг 30 хоногоор хойшлуулаад байсан юм.





