"SAG Awards" -аар олон жүжигчид шаргуу хөдөлмөрийнхөө үр шимийг хүртжээ

2025 оны 2-р сарын 23-нд Лос-Анжелес хотод болсон 31-р Screen Actors Guild (SAG) Awards наадам амжилттай болж өндөрлөлөө. Уг наадам нь жүжигчдийн гүйцэтгэлийг үнэлдэг бөгөөд гол шалгуур нь жүжигчдийн амжилт, ур чадвар, хамтын ажиллагаа, мөн хамтран ажиллах чадвар байдаг. Энэ наадам нь кино болон телевизийн цуврал ангилалд ялалт байгуулсан шилдэг жүжигчдийг тодруулдаг.

 Тэгвэл уг шагнал гардуулах ёслолын ялагчдаас дурдвал:

Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин:

  • Тimothée Chalamet, “A Complete Unknown” кинонд Боб Диланы дүрээр 

Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин:

  • Demi Moore, “The Substance” кинонд 

Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин:

  • Kieran Culkin, “A Real Pain” кинонд 

Шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин:

  • Zoe Saldana, “Emilia Pérez” кинонд 

Шилдэг жүжигчдийн хамтын тоглолт (кино):

  • “Conclave” 

Шилдэг жүжигчдийн хамтын тоглолт (телевизийн драм цуврал):

  • “Shōgun” 

Шилдэг жүжигчдийн хамтын тоглолт (телевизийн комеди цуврал):

  • “Only Murders in the Building”