• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Цэргийн алба хаагчдын дүрмийн бус харилцааг таслан зогсоохыг үүрэг болголоо

Цэргийн алба хаагчдын дүрмийн бус харилцааг таслан зогсоохыг үүрэг болголоо

Өнөөдөр /2026.05.21/ Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж, хил хамгаалах салбарт ажиллав.  Энэ үеэр ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан цэргийн алба хаагчдын дүрмийн бус харилцаа, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоож, алба хаагчдын амь нас,  эрүүл мэндтэй холбоотой эрсдэл, осол, зөрчил гаргахгүй байхад бүх талаар онцгой анхаарч ажиллахыг хил хамгаалах байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд үүрэг болголоо. Мөн албан тушаалаа урвуулан ашиглах, хууль зөрчих, эрх мэдлээ хэтрүүлэх асуудалтай эвлэрэхгүй, хатуу хариуцлага тооцож ажиллана гэдгээ анхаарууллаа.