Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэс Монгол” нэгдлийг хөрөнгийн удирдлага, баялгийн сангийн менежмент IPO хувьчлал хариуцсан санхүүгийн институт болгон шинэчлэн өргөжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд ”Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай болон удирдлагууд Олон улсын валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Тигран Погосяныг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр баялгийн сангийн удирдлага, ил тод байдал, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцав. Тэд Дэлхийд хамгийн амжилттай баялгийн санд тооцогддог Норвеги Улсын "Government Pension Fund Global" болон Бүгд Найрамдах Казакстан Улсын Самрук-Казынад ОУВС зөвлөмж өгч ажиллаж байжээ.





