• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Нийтийн тээврийн камерын системийн тусламжтайгаар төөрсөн өндөр настныг шуурхай олов

Нийтийн тээврийн камерын системийн тусламжтайгаар төөрсөн өндөр настныг шуурхай олов

Гэрээсээ гараад явчихдаг өндөр настныг ар гэрийнхэн нь хайж байгаа бөгөөд нийтийн тээврээр үйлчлүүлж байж болзошгүй гэх мэдээлэл өчигдөр иржээ. Мэдээллийн дагуу Нийтийн тээврийн бодлогын газрын Удирдлагын төв болон үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүд хяналтын камерын тусламжтайгаар эрэн сурвалжлах ажлыг нэн даруй эхлүүлсэн байна.

Хяналтын үр дүнд настан “Сутайн буянт” ХХК-ийн автобусанд суун зорчиж байсныг цаг алдалгүй олж тогтоон, цагдаагийн байгууллагад мэдээлэн шуурхай ажилласнаар ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өглөө.

Нийтийн тээврийн бүх автобус жолооч болон зорчигчийн аюулгүй байдлыг бүрэн хангах хяналтын камерын системээр тоноглогдсон нь ийнхүү чухал ач холбогдлоо харуулсаар байна. Энэхүү нэгдсэн систем нь:

  • Эд зүйлээ гээгдүүлэх, орхисон тохиолдолд шуурхай шүүж олох

  • Хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд төөрсөн, тусламж шаардлагатай үед хурдан шуурхай илрүүлэх

  • Зорчигч болон жолоочийн аюулгүй байдлыг эрсдэлээс хамгаалах өндөр боломжийг бүрдүүлж байна.