• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Сод Монгол групп: “Шатахуун нөөцөлж, зах зээлд гаргаагүй” гэх мэдээлэл ор үндэслэлгүй

Сод Монгол групп: “Шатахуун нөөцөлж, зах зээлд гаргаагүй” гэх мэдээлэл ор үндэслэлгүй

Монгол Улсад үүсээд буй шатахууны хомсдолыг даван туулах, агаарын тээврийн тасалдалгүй байдлыг хангах зорилгоор “Сод Монгол Групп” ХХК өөр эх үүсвэрээс буюу БНХАУ-ын “Петрочайна” компаниас JET-A-1 төрлийн агаарын хөлгийн 1000 тонн шатахуун оруулж ирэн, холбогдох дүрэм журам, стандартын дагуу хяналт шалгалтад хамруулж байна.

Тус шатахууныг Улаанбаатар хот дахь агуулах руу татан авч, түгээх ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд эхний ээлжийн 240 тонн шатахуун 2026 оны 8 дугаар сарын 09-ний Ням гарагт Улаанбаатар хотод тээвэрлэгдэн иржээ. Одоогоор уг шатахууныг нисэх буудал дээрх агуулах руу зөөн, гэрээт болон бусад авиа компаниудад шуурхай нийлүүлэхээр ажиллаж байгааг тус компаниас мэдээллээ.

“Шатахуун нөөцөлж, зах зээлд гаргаагүй” гэх мэдээлэл ор үндэслэгүй

Сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээгээр “БНХАУ-аас орж ирсэн 1000 тонн онгоцны түлшийг Сод Монгол Групп нөөцөлж, зах зээлд гаргаагүй асуудал үүсжээ” гэсэн мэдээлэл гарч, олон нийтийн дунд төөрөгдөл үүсгээд байсан юм.

Тэгвэл тус компаниас уг мэдээлэлд тайлбар хийж, 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн нийгмийн сүлжээгээр тархсан дээрх яриа нь ор үндэслэгүй худал мэдээлэл болохыг хариуцлагатайгаар мэдэгдлээ.

Ташрамд дурдахад, “Сод Монгол Групп” ХХК нь улс оронд үүссэн шатахууны хомсдолын хүнд нөхцөл байдлыг даван туулахын тулд Монгол Улсын Засгийн газар болон холбогдох төрийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байгаагаа илэрхийлсэн юм.