“Эрдмийн хишиг” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ө.Наран-Оргих үе тэнгийн найзуудтайгаа “AO Mock Trial” төсөл санаачлан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхтэй хамтран ахлах ангийн сурагчдын дунд Монгол, Англи хэл дээр “Загвар шүүх хуралдаан”-ы тэмцээн зохион байгуулах гэж байна.
Уг төслөөр дамжуулан иргэн бүрд хууль эрх зүйн суурь мэдлэг өгч, хүн бүр өөрийн эрх, үүргийг ойлгож, хууль хэрхэн үйлчилдэг, маргааныг ямар зарчмаар шийдвэрлэдэг, шүүхийн тогтолцоо хэрхэн ажилладаг талаар тодорхой ойлголт, мэдлэг өгөхийг зорьжээ.
Мөн сурагчдад хуулийг онолын түвшинд судлах бус , өөрсдөө шүүх хуралдаанд оролцож зохиомол хэргийн үйл баримт, нотлох баримтыг шинжлэх, хууль зүйн үндэслэл боловсруулах, байр сууриа хамгаалах замаар практикт суралцах боломж олгох юм.
“AO Mock Trial” төсөл 40 гаруй сурагчдын бүрэлдэхүүнтэй бөгөөд “Загвар шүүх хуралдаан”-ы тэмцээнд 300 орчим хүүхэд бүртгэх юм байна. Оролцох хүсэлтэй сурагчид баг болж, эсвэл бие даан бүртгүүлэх боломжтой аж.
Бүртгүүлэх: AO Mock Trial


