• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Европын Хөрөнгө оруулалтын банк 200 хүртэлх сая еврогийн санхүүжилт олгоно

Европын Хөрөнгө оруулалтын банк 200 хүртэлх сая еврогийн санхүүжилт олгоно

Монгол Улс “Тал хээрийн төлөвлөгөө”-ний хүрээнд санхүүжилтийн хоёр чухал хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Засгийн газар болон олон улсын санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, мөн Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) хүрээнд дэвшүүлж буй “Тал хээрийн төлөвлөгөө”-ний зорилтуудыг бодитоор хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах чухал алхмуудыг өнөөдөр эхлүүллээ.

Энэхүү санхүүжилт нь ой модоо хамгаалах, доройтсон газрыг нөхөн сэргээх, орон нутаг дахь бизнесийг хөгжүүлж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэх юм.

Гарын үсэг зурсан баримт бичгүүд:

  • Европын Хөрөнгө оруулалтын банктай хийсэн хэлэлцээр: Монгол Улсын Засгийн газар болон ЕХОБ хооронд 200 хүртэлх сая еврогийн санхүүжилтийн “Эрмэлзлийн бичиг” байгууллаа.

  • Дэлхийн банк групптэй байгуулсан хөтөлбөр: “Тогтвортой эдийн засаг ба газрын эдийн засгийн менежмент” (SMILE) хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр үзэглэж, 100 сая ам.долларын холимог санхүүжилт бүрдүүлэхээр болов.