• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Улсын аварга П.Бүрэнтөгс Увс аймгийн иргэдтэй хамт өглөөний дасгал хийлээ

Улсын аварга П.Бүрэнтөгс Увс аймгийн иргэдтэй хамт өглөөний дасгал хийлээ

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Аврагч” спорт хорооноос алба хаагчдынхаа ажлын өдрийг эрч хүчтэй эхлүүлэх, эрүүл амьдралын зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор өглөө бүр 10 минутын дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж хэвшүүлээд байгаа билээ.

Энэхүү сайн санаачилгыг олон нийтэд сурталчлан түгээх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх хүрээнд Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс нутгийн иргэдийг эрүүл агаарт дасгал хөдөлгөөн хийхийг уриаллаа.

Тэрээр өнөөдөр өглөөний 07:00 цагт Увс аймгийн Ю.Цэдэнбалын нэрэмжит төв талбайд иргэд, олон нийттэй хамтдаа өглөөний дасгал хийж, өдрийг эрч хүчтэй эхлүүлэв. Энэ үеэр аварга П.Бүрэнтөгс иргэдийг өдөр тутмын амьдралдаа дасгал хөдөлгөөнийг хэвшил болгон, эрүүл амьдралын хэв маягийг дэлгэрүүлэхэд идэвхтэй оролцохыг уриалсан юм.

Санамж: Тогтмол дасгал хөдөлгөөн нь ажлын эрч хүчийг нэмэгдүүлж, стрессийг бууруулахаас гадна дархлааг дэмжих хамгийн үр дүнтэй арга юм.