THE HU-ийн "WOLF TOTEM – World Premiere" тоглолтын зочин уран бүтээлчид зарлагдлаа

THE HU хамтлагийн 10 жилийн ойд зориулсан "WOLF TOTEM – World Premiere" тоглолтын зочин уран бүтээлчид албан ёсоор тодорлоо.

2026 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болох тоглолтын тайзнаа Монголын рок хөгжмийн өөр өөр өнгө төрхийг бүрдүүлж буй Нисванис, Growl of Clown, The Royal Heartaches, Bulsara хамтлагууд тусгай зочноор оролцоно.

Эдгээр хамтлагууд өөрсдийн шилдэг бүтээлүүдээр тоглолтын уур амьсгалыг эхлүүлж, THE HU хамтлагийн түүхэн тоглолтын нэг хэсэг болох юм. Ингэснээр нэгэн үдэш Монголын рок хөгжмийн үе үеийн төлөөлөл болсон уран бүтээлчид нэг тайзан дээр цугларч, үзэгчдэд мартагдашгүй хөгжмийн туршлагыг бэлэглэхээр болж байна.

Энэ удаагийн "WOLF TOTEM – World Premiere" тоглолт нь THE HU хамтлагийн 10 жилийн ойг тэмдэглэхээс гадна дэлхийн шинэ аялан тоглолтынх нь эхлэл болж буйгаараа онцлогтой. Тоглолтын үеэр хамтлаг шинэ "HUN" цомгийн бүтээлүүд болон дэлхийд танигдсан хит дуунуудаа толилуулах юм.

Зочин уран бүтээлчид

        Нисванис

        Growl of Clown

        The Royal Heartaches

        Bulsara

Ерөнхий мэдээлэл

Огноо: 2026.08.08
Байршил: Төв цэнгэлдэх хүрээлэн
Үргэлжлэх хугацаа: 5 цаг
Насны ангилал: 18+

Тасалбар болон дэлгэрэнгүй мэдээлэл:
https://linktr.ee/thewolftotem

Монголын рок хөгжмийн шилдэг хамтлагуудыг нэгэн тайзан дээр үзэх ховор боломжийг бүү алдаарай.