• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Төрөөс нийт 790 сая төгрөгөөр “Цахилгаан эрчим хүч экспортлох стратеги, судалгаа” нэртэй бичиг цаас хийлгэх тендер зарлажээ

Төрөөс нийт 790 сая төгрөгөөр “Цахилгаан эрчим хүч экспортлох стратеги, судалгаа” нэртэй бичиг цаас хийлгэх тендер зарлажээ

Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээс харахад "Цахилгаан эрчим хүч экспортлох" сэдвийн дор нийт 790 сая орчим (790.3 сая) төгрөгийн төсөвт өртөг бүхий 3 өөр зөвлөх үйлчилгээ, судалгааны тендер зарлагджээ.

Эрчим хүчний салбар өвөлдөө хүндэрч, айл өрхүүд хэзээ тог тасрахыг хүлээн түгшиж байхад Төрөөс нийт 790 сая төгрөгөөр “Цахилгаан эрчим хүч экспортлох стратеги, судалгаа” нэртэй бичиг цаас хийлгэх гэж байгааг УИХ-ын гишүүн М.Энхцэцэг эрс шүүмжиллээ.

Өнөөдөр манай улс эрчим хүчний дутагдалтай, БНХАУ болон ОХУ-аас цахилгаан импортолж байж хэрэглээгээ арай гэж хангаж байгаа билээ. Гэтэл дотоодын дэд бүтцээ шинэчлэхийн оронд хөрсөн дээрээ буугаагүй "цахилгаан экспортлох" стратегид төсвийн мөнгийг үрж байгаад иргэд ч, салбарынхан ч шүүмжлэлтэй хандаж байна.

Төрийн худалдан авах ажиллагааны системээс харвал дараах 3 төрлийн зөвлөх үйлчилгээнд төсвийн мөнгийг хуваарилжээ:

  1. “Цахилгаан эрчим хүчний экспортын стратеги 2026-2040” баримт бичиг боловсруулах (Код: МУШСАА/20260101010) — Төсөвт өртөг 388.1 сая төгрөг (Оролцогчдын санал болгосон дүн: 379.6 – 387.7 сая төгрөг).

  2. “Цахилгаан эрчим хүч экспортлох санхүү, татварын орчны шинжилгээ, судалгаа хийх, зөвлөмж боловсруулах” (Код: МУШСАА/20260101009) — Төсөвт өртөг 305.7 сая төгрөг (Оролцогчийн тооцсон санал: 251.4 сая төгрөг).

  3. Хууль тогтоомжид шинжилгээ хийх, олон улсын туршлага судлах хууль зүйн зөвлөх үйлчилгээ — Төсөвт өртөг 96.4 сая төгрөг.May be an image of text that says 'N ТШ-ЫН код 1. ТШ-ЫН НЭР МУШСАА/20260101009 Цахилгаан эрчим хуч экспортлох санхуч, татварын орчны шинжилгээ, судалгаа хийх, зевлемж боловсруулах зевлех удас: уйлчилгээ < 1 > Нийт хуудас: 20 No Нийт бичлэг: 1 ОРОЛЦОГЧИЙН НЭР санАЛ БОЛГОСОН УНИЙН хенгелелт хенгелеЛΙ ХУВЬ Эдийн засгийн 1. ДУН судалгаа эрдэм шинжилгЭЭний тооЦсон 305,725,800 хурээлэн 17.76% 54,325,800 251,400,000 Уни'May be an image of text that says 'No ТШ-ЫН код 1. МУШСАА/20260101010 ТШ-Ын НЭР Хуудас: < "Цахилгаан эрчим хучний экспортын стратеги 2026-2040" баримт бичиг боловсруулах зевлех уйлчилгээ 1 > Нийт хуудас: 20 No Нийт бичлэг: 1 ОРОЛЦОГЧИЙН H3P САНАЛ БОЛГОСОН УНИЙН хенгелелт ХУВЬ 1. ДΥН Эрчим хучний Эдийн засгийн хурээлэн тооцсон телеВ 387,750,000 0% 0 2. 387,750,000 Нийслэл тугээх Унийн санал сулжээ 379,615,000 0% 0 379,615,000 Унийн санал'

 

Нийгмийн сүлжээгээр дүүрэн “Тог хэзээ ирэх вэ” гэсэн асуулт тасрахгүй, хуучин модон шонгууд нь унаж, сүлжээний найдвартай байдал алдагдсаар байхад салбарын яам, харьяа байгууллагууд нь практик ажилдаа анхаарахгүй байгааг М.Энхцэцэг гишүүн хатуу санууллаа.

Тэрээр:

“Модон шонгоо солих мөнгөө молиго үмхүүлсэн цаасанд үрэх эрчим хүчийг ‘Морь унасан толгойгүй ХҮН’ гэхээс өөр юу гэх бил ээ. Хэрэггүй цаас үйлдвэрлэж, татвар төлөгчдийн мөнгийг иддэгээ хэзээ болих вэ? ‘Эзэнгүй төрийн мөнгө’, ‘Төрийн мөнгө уйлдаггүй’ гэж энийг л хэлэх байх даа” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Эрчим хүчний яам болон түүний харьяа судалгааны байгууллагууд өөрсдөө бодлогын судалгаагаа хийх боловсон хүчинтэй байтал гадны зөвлөх үйлчилгээ нэртэй цаасан судалгаанд өндөр үнэ төлж байгаа нь төсвийн үрэлгэн байдлын тод жишээ болж байна.