• Нүүр
  • Мэдээний өрөө
  • СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ

СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ

Аялал жуучлалын мэргэжлийн холбооноос Монгол Улсад жуулчны визээр ирсэн 2026 оны тоон статистик гаргажээ. Уг статистикаар 2026 оны 1-7 сард нийт 568 мянган жуулчин ирсэн байна.
Харин 2026 оны 08 дугаар сард 141,252 жуулчин ирсэн гэж бүртгэжээ. Монгол Улс нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Өнөөдөр тус хурлын сүүлийн өдөр бөгөөд 17 цагаас хаалтын хэвлэлийн хурал зохион байгуулагдсанаар өндөрлөнө.