Хүүхдүүдийн дунд "Буузан тоглоом", "Цэлцэгнүүр" гэх нэрээрээ тренд болоод буй, гар дээрээ тавьж шахдаг гелэн (Squishy) тоглоомууд хүүхдийн эрүүл мэнд, амь насанд ноцтой эрсдэл учруулжээ. Саяхан манай орон нутгийн эмнэлгүүдэд уг тоглоом хагарсны улмаас амьсгал нь боогдсон, биеэр нь хүнд хэлбэрийн тууралт гарсан хүүхдүүд ирэх болсон бол олон улсын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах байгууллагууд үүний цаадах аймшигт үнэнийг лабораторийн шинжилгээгээр баталжээ.
АНУ-ын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах нөлөө бүхий байгууллагa болох “Consumer Reports” болон Аюулгүй бүтээгдэхүүний хайлтын нэгдсэн систем “SaferProducts.gov”-д бүртгэгдсэн албан ёсны мэдээлэл, шинжилгээний дүнг орчуулан хүргэж байна.
АНУ-ын лабораториудад эдгээр шахдаг, хагардаг гелэн тоглоомуудыг задлан шинжлэхэд доторх шингэнийх нь хүчиллэг чанар (pH) нь 2 орчим байгааг тогтоожээ.
-
Энэ нь юу гэсэн үг вэ? pH 2 гэдэг нь цэвэр нимбэгний шүүс эсвэл ходоодны хүчилтэй ижил түвшний маш хүчтэй хүчил юм. Хүүхдийн эмзэг арьсанд энэ шингэн хүрмэл зүгээр нэг харшил, улайлт үүсгээд зогсдоггүй. Энэ нь Химийн гүн түлэгдэлт (Chemical Burn) үүсгэж, арьсны эд эсийг гэмтээдэг байна. АНУ-д уг тоглоом хагарснаас болж химийн түлэгдэлт авч, Яаралтай тусламжийн тасагт хүргэгдсэн хүүхдүүдийн кэйс олноор бүртгэгджээ.
"EcoWaste Coalition" болон олон улсын хор судлалын байгууллагуудын сүүлийн үеийн дүгнэлтээр эдгээр хямд үнэтэй, хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй тоглоомуудад хуванцар уян хатан болгогч химийн нэгдэл болон DMF (Dimethylformamide) зэрэг дэгдэмхий органик бодисууд агуулагддаг. Тоглоомыг шахах, эсвэл хагарах үед үнэртэх хурц химийн үнэр нь хүүхдийн хамар, хоолойн салстыг хөөлгөж, амьсгалын замыг боогдуулах, толгой эргүүлэх, урт хугацаандаа элэг хордуулах аюултайг эмч нар анхааруулж байна.
1.Тоглоомыг шууд устгах:Урьдчилан сэргийлэлт.
Эх сурвалж: Consumer Reports (АНУ), SaferProducts.gov, EcoWaste Coalition тайлан.





