Украины дроны цохилтын улмаас өртөж, гэмтсэн Оросын 26 нефть боловсруулах үйлдвэрийн (НБҮ) ердөө 8 нь л бүрэн сэргэсэн байна.
Энэ талаар #Financial #Times хиймэл дагуулын зураг болон #S&P #Global-ийн шинжилгээнд үндэслэн мэдээлжээ.
Үлдсэн 11 НБҮ хязгаарлагдмал хүчин чадлаар ажиллаж байгаа бол 7 үйлдвэр одоо хүртэл бүрэн ажиллагаанд ороогүй байна.
Хохирол амссан үйлдвэрүүдийн дунд "Роснефть" компанийн томоохон НБҮ-үүдээс гадна Ленинград, Нижний Новгород, Рязань, Волгоград, Москва мужуудын үйлдвэрүүд багтаж байна.
#Financial #Times-ийн мэдээлснээр эдгээр цохилтын улмаас Оросын аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн ойролцоогоор 12 хувийг бүрдүүлдэг нефть боловсруулах салбарын томоохон хэсэг доголдсон байна.
Украины стратеги сүүлийн үед фронтын шугамаас гадна Оросын эрчим хүч, ложистик, цэргийн хангалтын дэд бүтцийг онилон цохилт өгөхөд төвлөрч байна.
Нефть боловсруулах хүчин чадал удаан хугацаагаар доголдсоноор шатахуун, дизель, нисэхийн түлшний үйлдвэрлэл буурч, дотоодын нийлүүлэлт болон экспортод дарамт үүсэх эрсдэл нэмэгдсэн.
Оросын нефтийн салбар нь улсын төсвийн орлогын гол эх үүсвэрүүдийн нэг учраас ийм төрлийн цохилт нь зөвхөн цэргийн бус, эдийн засгийн дарамтыг ч нэмэгдүүлж байна.






