Өнөөдөр буюу 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Онцгой байдлын газарт Туул голын салаанд иргэд боогдсон тухай хоёр удаагийн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Аврах ангийн 12 алба хаагч, 2 автомашин, 2 аварга завин техниктэйгээр шуурхай ажиллагаа явууллаа.
Аврах ажиллагааны хүрээнд:
-
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын салаанд боогдоод байсан 4 иргэн;
-
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, "Баянтуул" амралтын ойролцоо Туул гол дагуу боогдсон 3 иргэнийг тус тус аюулгүй газарт гаргаж, шаардлагатай заавар зөвлөмжийг өгөн амь насыг нь авран хамгаалсан байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС АНХААРУУЛЖ БАЙНА:
Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Туул, Тэрэлж голын усны түвшин үерийн аюултай хэмжээнд хүрээд байна.
Иймд иргэдийг:
Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх,
Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байж, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.





