БЗД-т хоёр өрөө байрны тагт шатжээ

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо тагт шатаж байна гэсэн дуудлагыг 09.03-ны өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 42 м.кв 2 өрөө байрны 1х2 метрийн хэмжээтэй тагт, эд зүйлийн хамт бүрэн шатаж байсныг  ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 11 иргэн /7 том хүн, 4 хүүхэд/-ийг аюулгүй газарт гаргажээ. Тиймээс иргэд та бүхнийг галын аюул ослоос сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.