• Нүүр
  • Мэдээний өрөө
  • С.Амарсайхан: Үзэл бодлоо илэрхийлэх нь үндэсний аюулгүй байдалд халдаж болно гэсэн үг биш

С.Амарсайхан: Үзэл бодлоо илэрхийлэх нь үндэсний аюулгүй байдалд халдаж болно гэсэн үг биш

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы шийдвэрээр философич С.Молор-Эрдэнэ нарын цахим орчинд нийтэлсэн мэдээлэл, гаргасан мэдэгдэлтэй холбогдуулан холбогдох хууль хяналтын байгууллагаас шалгалтын ажиллагаа хийхээр болсон байдаг.

Тэрээр хэлэхдээ, Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэйг онцолсон юм. Гэвч үзэл бодлоо илэрхийлж байна гэх нэрийдлээр улс орны тусгаар тогтнол, дотоод аюулгүй байдал, ард түмний эв нэгдлийг бусниулах, бутаргах гэсэн хууль бус үйлдлийг төрийн зүгээс чуулж өнгөрөөж болохгүй гэдгийг хатуу санууллаа.

Мөн гадаадын иргэн, хуулийн этгээдийг ашиглан улс орны түүх, соёл, үндэсний үнэт зүйлсийг үгүйсгэх, Монгол Улс болон Монгол хүн гэж байгаагүй мэтээр итгэл үнэмшилгүй болгохыг шаардсан зохион байгуулалттай, системтэй хууль бус үйл ажиллагаанууд ажиглагдаж байгааг дурдсан юм.

Тиймээс холбогдох хууль хяналтын байгууллагууд нэр бүхий иргэд болон байгууллагуудыг нарийвчлан шалгаж байгаа бөгөөд уг асуудалд хуулийн дагуу хариуцлага тооцох болно гэв. Энэ нь ердийн нэг үзэл бодлын маргаан биш, маш аюултай бөгөөд тоглоом биш гэдгийг тэрээр онцлон тэмдэглэлээ.