Ардчилсан Залуучуудын Холбоо (АЗХ)-ны ээлжит Үндэсний чуулган хаяанд ирж, холбооны шинэ тэргүүнээ сонгох хариуцлагатай үйл явц дараагийн шатандаа шилжлээ.
2026 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 10:00–17:00 цагийн хооронд АЗХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн бүртгэлийг албан ёсоор зохион байгуулж, товлосон цагт хаасан байна. Бүртгэлийн хугацаанд шаардлага хангасан нийт 3 нэр дэвшигч баримт бичгээ хүлээлгэн өгч, нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа.
Албан ёсоор бүртгүүлсэн нэр дэвшигчид:
-
Энхтөр овогтой Галбадрал (12:47 цагт)

-
Дарьсүхбаатар овогтой Билгүүдэй (16:38 цагт)

-
Саруулсайхан овогтой Цэнгүүн (16:45 цагт)

Үнэмлэхээ гардсан нэр дэвшигчид одоо Үндэсний чуулганы төлөөлөгчид болон нийт залуустаа чиглэсэн мөрийн хөтөлбөр, хөгжлийн шийдлүүдээ танилцуулах хариуцлагатай өрсөлдөөнийг эхлүүлж байна. Шинэ сонгогдох Ерөнхийлөгч нь байгууллагын цаашдын бодлого, залуучуудын нийгэм, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, залуу үеийн дуу хоолойг нэгтгэх гол чиглэлийг тодорхойлох юм.
Үндэсний чуулганы төлөөлөгчид залуусын дуу хоолойг бодитоор төлөөлж, байгууллагыг шинэ шатанд гаргах шилдэг залуу лидерийг удахгүй сонгоно.





