Хөвсгөл аймаг, Баянзүрх сум Эмт 1 дүгээр багийн Цагаан булан “Ар бэрхийн ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 140 км сумын төвөөс баруун зүгт 10 км/-т. 2026.07.08-ны өдрийн 10:00 цагийн үед "Дэлгэрмөрөн" голд хүн живсэн гэсэн дуудлагыг мөн өдрийн 10:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход "Дэлгэрмөрөн" голд живж /эргээс 50 метрийн зайд/ иргэн Б/44 настай, эрэгтэй, Тосонцэнгэл сумын харьяат/ нь буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг 15:40 цагт гаргаж, сумын Хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна. Амралт зугаалгын цаг эхэлж байгаатай холбоотойгоор гол, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.





