• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Б.Дашдондог: "The Hu" хамтлагийн 10 жилийн ойн тоглолтыг бүтээлцсэн бүх хүмүүст талархал илэрхийлье

Б.Дашдондог: "The Hu" хамтлагийн 10 жилийн ойн тоглолтыг бүтээлцсэн бүх хүмүүст талархал илэрхийлье

МУГЖ, "The Hu" хамтлагийн продюсер Б.Дашдондог тус хамтлагийн 10 жилийн ойн баярын тоглолт сүр жавхлантайгаар өндөрлөсөнтэй холбогдуулан, уг түүхэн үдшийг бүтээлцсэн баг хамт олон болон хүрэлцэн ирсэн үзэгчдэдээ зориулан талархлын үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ:

"Зорьж ирсэн үзэгч бүрийн зүрхийг омогшуулсан 'THE HU' хамтлагийн 10 жилийн ойн гайхалтай тоглолт сүр жавхлантайгаар өндөрлөлөө. Энэхүү түүхэн үдшийг бүтээлцсэн, тайзны ард болон урд зүрхээ зориулсан олон хүнийг алдаршуулахыг хүслээ"

хэмээн онцолж, тоглолтын зохион байгуулалт болон ар талд ажилласан дараах баг, байгууллагуудад тусгайлан талархал дэвшүүлэв.

 

Зохион байгуулалт болон Ерөнхий менежмент

  •  WLVS Entertainment

  • Хамтлагийн менежер Тэмүүжин, Солонго

  • "Skin Entertainment"-ын Анар, BRB, Friday баг хамт олон

  • Хөтлөгч: Наранзун

Ивээн тэтгэгч болон Хамтран ажиллагсад

  • Дэмжигч байгууллагууд: Хаан Банк, Чингис шар айраг, Бургер Кинг, "Говь" ХК

Техник, тайз засал болон Инженерчлэл

  • Хөгжим тохиргоо, тайзны менежмент: GV Studio

  • Тайз, дэлгэц угсралт: Scaffold

  • Чанга яригч, дууны систем: JBL Уран Ган компани

  • Цахилгааны аюулгүй байдал: Цагаанаа

  • Арга хэмжээний хамтрагч: "Herub Entertainment"-ын захирал Сүлдээ

  • Салют буудлага: "Очир Ундраа" компани

Аюулгүй байдал, эмнэлэг болон Нийтийн хэв журам

  • Аюулгүй байдал, харуул хамгаалалт: "Капитан" хамгаалалтын алба

  • Нийслэлийн цагдаагийн удирдах газар

  • Онцгой байдлын ерөнхий газар

  • Түргэн тусламжийн хамт олон

  • Тайзны хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны баг

Уран бүтээлчид, хэвлэл мэдээлэл болон Зочид

  • Авьяаслаг бүжигчид, "Хөлгөө драмс"-ын залуус, бодибилдингийн баатрууд

  • "Шар айраг" хамтлагийн инфлюенсер Ганхүү

  • МСНЭ-ийн сайт хариуцсан дэд ерөнхийлөгч, Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг

  • Нийт хамтран ажилласан инфлюенсерүүд, уран бүтээлчид, шавь нар

Продюсер Б.Дашдондог талархлынхаа төгсгөлд "Тоглолтыг минь зорин ирж, бидний сэтгэл зүрхийг хайраар дүүргэсэн хайрт үзэгчид, дотны найз нөхөд, хайртай дүү нар та бүхэндээ чин зүрхнээсээ мэхийе. Бидний хамтдаа бүтээсэн соёл, бидний дуртай рок хөгжим үүрд мандтугай! Энэхүү түүхэн үдшийг бүтээлцсэн 'THE HU' хамтлагийн эрэмгий хүчирхэг залуучууд та нартаа маш их баярлалаа" хэмээн сэтгэгдлээ дуусгажээ.