Хөвсгөл аймаг, Баянзүрх сум Эмт 1 дүгээр багийн Цагаан булан “Ар бэрхийн ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 140 км сумын төвөөс баруун зүгт 10 км/-т. 2026.07.08-ны өдрийн 10:00 цагийн үед "Дэлгэрмөрөн" голд хүн живсэн гэсэн дуудлагыг мөн өдрийн 10:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход "Дэлгэрмөрөн" голд живж /эргээс 50 метрийн зайд/ иргэн Б/44 настай, эрэгтэй, Тосонцэнгэл сумын харьяат/ нь буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг 15:40 цагт гаргаж, сумын Хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна. Амралт зугаалгын цаг эхэлж байгаатай холбоотойгоор гол, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хөвсгөл аймагт 44 настай эрэгтэй усанд живж, амиа алджээ
Хөвсгөл аймаг, Баянзүрх сум Эмт 1 дүгээр багийн Цагаан булан “Ар бэрхийн ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 140 км сумын төвөөс баруун зүгт 10 км/-т. 2026.07.08-ны өд


